2016년 1월 10일 일요일

Эзэн мэндэлсэн магтаал

Эзэн мэндэлсэн магтаал
(In nativitem Domini - Hymn in Honor of the Nativity of the Lord)

1. Тэнгэрийн Эзэн ариун хөвгүүн
Дээрээс мандан ирж
Дэлхийд хүн болоод
Тэнгэрийн орныг бидэнд нээв.
Тиймээс бүгдээр сүсэглэн
Тэрхүү ачийг хариулсугай!
Нийтээр: Аврагч мандан ирэв. Аллэлуяа,
Аллэлуяа!
Эсвэл нийтээр: Аллэлуяа, Аллэлуяа,
Аллэлуяа!

2. Амар байсан олон малчинд
Анжел элч шөнөөр буун ирж хэлрүүн
Айх эмээх учиргүй
Адислалын үгийг зарламуй.
Амласан үгийн ёсоор
Аврагч мандан ирэв.

3. Төд удалгүй Бетлехем хотод
Түргэвчлэн явж хүрээд
Туйлын муу малын хашаанд
Түмэн улс гэрийг мэдэгч
Төрснийг олж үзээд
Тэргүүнээ бөхийн тахигтун!

4. Энэхэн нялх хөвгүүн
Энэрлээр мандан ирээд
Эндэгдэл ба олон нүглийн
Эргүү хорыг засч
Эгээрэл ба өршөөлийн
Эзэн болно хэмээн айлдав.

5. Түүний хойно тэнгэр элчүүд
Тэнгэрээс бууж ирээд
Тэнд тийнхүү дуулсан буюу.
Тэнгэрийн Эзэн магтагдтугай!
Төгс түвшин хүмүүн амрыг
Дэлхийд эдлэх болтугай.

6. Магад үнэн тэр үгсийг
Малчид мэдэн, түргэнээр явж
Малын хашаанд хүрч ороод
Манцуйтай тэр нялхыг
Машид баяр цэнгэлтэйгээр
Магтан мөргөн хүндэлжээ.

7. Аврагч эдүгээ мэндэлж
Аливаа олон зовлонг үзээд
Ашдын амар орныг
Агуучлан бэлтгэсний тул
Ам сэтгэлээ нийлүүлж
Ачилж ёслосугай!


/Даатгал залбирлын СУДАР ном, 194-195 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기