Есүс мэндэлсэн магтаал
(In nativitem Domini - Hymn in Honor of the Nativity of the Lord)
1. Есүс мандан ирсэн
Их адис хайранд
Ертөнцийн хүмүүн цөмөөр
Ер магтагдан жаргатугай!
Дахилт: Есүс мандан ирсэн
Их адис хайранд
Ертөнцийн хүмүүн цөмөөр
Ер магтагдан жаргатугай!
2. Элч анжэл зарлигаар
Энэ шөнө бууж
Энгийн хоньчин хүмүүст
Ийн хэлсэн буюу.
3. Эртний Давид хааны
Эрхэм хотын гадна
Эвдэрхий саравчинд
Эзэн Есүс мэндлэв.
4. Тэр нялх хөвгүүн болбоос
Тэнгэрээс бууж
Дэлхийн хүмүүст
Тэнгэрийн замыг заагч
5. Эндэл осол, гэм нүглийн
Эргүү хорыг арилгаж
Эзэн, хүмүүн хоёрын
Эе эвийг засагч
6. Одоо та нар очоод
Онгоц тэвшинд унтаж буй
Улс түмний Эзэнийг
Олж тахь хэмээв.
7. Тэнд тэнгэр элчүүд
Дэлгэрэнгүйгээр дуулах нь
Тэнгэр дэх Эзэнд
Төгс цог жавхлантай яа.
8. Хичээнгүй хүмүүст
Хишиг ивээл, энх жаргалан
Хэв хэзээд биелтүгэй!
Хэмээн тийнхүү айлдав.
9. Малчид гүйж хүрээд
Малын саравчин дотор
Мэндэлснийг нь үзээд
Магтан тийнхүү шүтэв.
10. Мөнх тэнгэрийн орны
Мөрийг бидэнд нээсэн
Мөн Эзэн таныг
Мөргөн магтан тахив.
/Даатгал залбирлын СУДАР ном, 195-197 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기