Сүсэгтнүүд ээ, ирж мөргөсүгэй!
(Adeste fideles - O Come, All Ye Faithful)
1. Сүсэгтнүүд баяртай цэнгэн цугларч
Бетлехемд ирж мөргөсүгэй!
Мандан буусан Эзэн хаан байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
Дахилт: Мандан буусан Эзэн хаан байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
2. Сүргээ орхиод харанхуй агуйд
Малчид ирж цугларав
Мандан буусан Эзэн хаан байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
Дахилт: Мандан буусан Эзэн хаан байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
3. Мөнх тэнгэр Эцэгийн мөнх гялбалгаа буюу.
Махбод дотор нь үзэгднэм
Тэнгэр нялхыг манцуйлсан буй.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
Дахилт: Мандан буусан тэнгэр хаан байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
4. Туйлын ядуугаар өлгийд манцуйлсан
Тэнгэр нялхыг хүндэлсүгэй!
Ийм хайрыг хэрхэн ачил юу?
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг ачилсугай!
Дахилт: Мандан буусан тэнгэр нялх байна.
Ирж мөргөсүгэй, мөргөж сөгдсүгэй,
Сөгдөж Эзэнийг тахисугай!
/Даатгал залбирлын СУДАР ном, 197-199 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기