2016년 1월 10일 일요일

Ертөнцийн хүмүүн

Ертөнцийн хүмүүн
(O filii et filiae - Ye sons and daughters of the Lord)

Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа!
1. Есүс дахин амьдрав
Ертөнцийн хүмүүн нийтээр
Их баярыг үүсгэж жаргагтун! Аллэлуяа!
Дахилт: Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа!

2. Цэргүүдийн гарт үхээд
Цэвэр агуй дотор булшлагдаад
Цогтойгоор дахин амьдрав. Аллэлуяа!

3. Агуйн аман дахь хадыг
Элч буун ирж түлхээд
Амраар тэнд суув. Аллэлуяа!

4. Гэнэтхэн газар хөдөлж
Харгис хэцүү цэрэг айж
Гэдрэг хойш дутаав. Аллэлуяа!

5. Ариун эмс үнэрт тосыг
Аврагчийн биед түрхэхээр
Анх түрүүн хотоос ирэв. Аллэлуяа!

6. Элч анжэл лавлан хэлрүүн
Эзэн урьд үгийн ёсоор
Эдүгээд дахин амьдрав. Аллэлуяа!

7. Хурданаар тэр эмс гүйж
Хотын олон элч нарт
Гайхамшгийг дуулгав. Аллэлуяа!

8. Петр Иохан гүйж ирээд
Бие агуй дотор үгүйд
Биширч итгэжээ. Аллэлуяа!

9. Адаг сүүлийн зоог дээр суусан
Арван элчид Есүс үзэгдэн
Амар байгтун! хэмээв, Аллэлуяа!

10. Та нар намайг битгий сэжиглэ
Дахин амьд болсон
Таван шархыг үзэгтүн хэмээв. Аллэлуяа!

11. Аврагчийн шархыг үзээд
Арван элч туйлаас баясаж
Адистидын ерөөлөөр мөргөв. Аллэлуяа!

12. Томас гэрт байсангүйгээрээ
Дурдсан гайхлыг сонсож
Тун үл итгэв. Аллэлуяа!

13. Үлдэж хоцорсон шархыг
Нүдээр үзэн, гараар тэмтэрвээс
Үнэмшмүй хэмээн өгүүлэв. Аллэлуяа!

14. Аврагч тэрээр дахин үзэгдэн
Арван элчтэй хамт байсан Томаст
Агуучлан өгүүлсэн нь: Аллэлуяа!

15. Гар ба хөлийн шархыг үзэгтүн!
Хажуу хавирганы шарханд
Хуруугаа хүргэ хэмээвээс, Аллэлуяа!

16. Таван шархыг Томас үзэж
Даруй гэмшин мөргөж
Сөгдөн тахимдаж итгэв. Аллэлуяа!

17. Таван шархыг сая үзээд
Томас тэрээр гэмшин үйлдэж
Даруй шүтэн итгэжээ. Аллэлуяа!

18. Шархыг эс үзсэн боловч
Сайхан бат итгэгчид
Санаа сэтгэл үнэн хувьтай. Аллэлуяа!

19. Есүс ийнхүү өгүүлснийг
Ертөнцийн хүмүүн мэдэж
Ер саналдаа бодогтун! Аллэлуяа!

20. Есүс дахин амьдрав
Ертөнцийн хүмүүн эдүгээ
Ихэд цэнгэн хишгийг хүртэгтүн! Аллэлуяа!



/Даатгал залбирлын СУДАР ном, 199-201 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기