2016년 1월 10일 일요일

Эзэн амилсны магтаал

Эзэн амилсны магтаал
(Hymnus de resurrectione Domini -
Hymn in Honor of the Resurrection of the Lord)

1. Аврагч Эзэн бидэндээ
Амьдран ирэв
Анжэл элч, хүмүүн санаа нийлэн
Ачилж жаргагтун!

Дахилт: Аврагч Эзэн бидэндээ
Амьдран ирэв.
Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа!

2. Аврагч амьдран
Арван нэгд үзэгдэн
Адислалаа хайрлан соёрхож
Амар байгтун! хэмээгээд

3. Өлмий, мутар, хавирганы
Үлдэж хоцорсон шархаа
Үзүүлэхүй дор тэд тийн
Үнэн лавыг бат мэдэв.

4. Аврагч амьдран
Ард олонд
Аврал өршөөлийг
Ашдаар хүртээв.

5. Үхлээс амьдран
Үнэн Эзэн болохоо
Үе үеийн хүмүүн нарт
Үзүүлэн мэдүүлэв.

6. Тэнгэрт од гарч
Төгс цогтой сууж
Тэнгэрлэг хүмүүн бүгдийн
Төгс эрхийг баримуй.

7. Иймийн тул бид зовон
Эзэн юүгээ дагаад
Энэ насан эцэслэтэл
Энх жаргалыг олох болтугай.

/Даатгал залбирлын СУДАР ном, 201-203 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기