Эзэн тэнгэрийн оронд заларсан магтаал
(Hymnus de ascencione Domini -
Hymn in Honor of the Ascension of the Lord)
1. Амьдран ирсэн хойно
Аврагч Иерусалим хотод
Элч нартаа үзэгдэж ирээд
Амгалангийн орноо одов
Дахилт: Аврагч тэнгэрт залрав.
Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа!
2. Элч нар уйсан гуниглахад
Аврагч тэднийгээ сэргээн
Амар байгтун! Ариун Сүнс бууж
Асарч тэтгэхийг мэдүүлэв.
3. Уул өөд бүгдээр явж хүрээд
Ачилж сөгдсөн олонд
Адислалаа хайрласны хойно
Амарлих орноо одов.
4. Даяар олон гайхан бүхүйд
Дээрээс хоёр тэнгэр элч бууж
Дүү нар та энд юуны учир гайхнам
Тэнгэрт Есүс эдүгээ залрав.
5. Эдүгээ Эцэгийн баруунтаа
Эгнэгт жавхлантай суумуй.
Эцэс цагт дахин ирж, хүмүүний
Эндэгдлийг шүүх буюу хэмээв.
6. Эгээрэл ба туйлын их баяртай
Эд нар хот руугаа буцаж
Энх жаргалын Ариун Сүнс буухуйг
Энсэн гуйн хүлээж суумуй.
7. Энэ өдөр тэнгэрийг бидэнд нээсэн
Эзэн юүгээн ачлан
Элбэрэлт сүсгээр явж
Эцэс цагийн шүүлгээ санагтун!
/Даатгал залбирлын СУДАР ном, 203-204 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기