2016년 1월 10일 일요일

Ариун Сүнс буусан магтаал

Ариун Сүнс буусан магтаал
(In dominica Pentecostes - Pentecost hymn)

1. Ариун Сүнс буун ирж
Ард түмний санаа сэтгэлийг
Ашдаар гэрэлтүүлж
Ариутган соёрхтугай!
Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа, Аллэлуяа!

Дахилт: Ариун Сүнс бидний сэтгэлийг
Ариутган соёрхтугай!

2. Ухааныг нээн гийгүүлж
Орчлонгийн хуурмагийг
Орхиулан хөнгөлж
Улам сайнд шамдуултугай!

3. Санаа сэтгэл дурыг минь
Сахин, тэтгэн жолоодож
Сайхан зөвт сургаалаар
Сайнаар биднийг удирдтугай!

4. Ивээлийн Ариун Сүнс ээ!
Итгэл ба бат эгээрэл
Энэрэлт бат сүсгийг
Итгэгч бидэнд хайрлатугай!

5. Зориг батыг хайрлагч аа!
Зовлонт бэрх эгэл үйлсийг
Зоримгой цэргийн адилаар
Зохистойгоор үйлдүүлтүгэй!

6. Энэхүү уйтгарт насан дотор
Элдэв зовлонт зүйлсийг хөнгөтгөн
Эгнэгт энхийг шагнаад
Эцсийн сайныг бидэнд олготугай!


/Даатгал залбирлын СУДАР ном, 204-205 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기