2016년 1월 10일 일요일

Хүмүүнийг аварсан Есүсийн магтаал

Хүмүүнийг аварсан Есүсийн магтаал
(Iesu, redemptor gentium - Jesus Savior of the Mankind)

1. Эзэн Есүс таныгаа
Энэ насан цагт ба
Эцэслэсний хойно
Эгүүрд шүтмүй.

Дахилт: Аврагч Есүсийг
Ачилж магтмуй.
Эсвэл: Ачилж магтмуй.

2. Түмэн бидний төлөө
Төрөл аван магтагдаад
Туйлын ядуу сууж
Төвөг зовлонг эдлэв.

3. Зальтнууд таныг
Зүхэн басаж жанчаад
Загалмай модонд
Занан хорсон хадав.

4. Авралыг олгохоор
Амиа золин үхээд
Анхан үгийн ёсоор
Амьдран ирэв.

5. Тэнгэрт гараад
Төгс цогтой сууж
Дэлхийн хүмүүнд
Тэнгэрийн орныг бэлдэв.

6. Эзэн Есүс таныгаа
Энд бид ачлан
Эцэслэсний хойно
Эгүүрд магтмуй.


/Даатгал залбирлын СУДАР ном, 205-206 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기