2016년 1월 10일 일요일

Мариа тэнгэрийн оронд залагдсан магтаал

Мариа тэнгэрийн оронд залагдсан магтаал
(In assumptione beata Mariae -
Hymn in Honor of the Assumption of Mary)

1. Тэнсэлгүй Мариа
Тэнгэрт залагдаж
Титэмд өргөмжлөгдөн
Тэнгэрийн хатан болоод

Дахилт: Асралт тэтгэлгээрээ
Агуучлан шагнаж
Аврагчийн зүгт биднийг
Ашдаар хандуулагтун!

2. Замын хүмүүн бидний төлөө
Зуучлан гуйж
Засал үйлийг хайрлаад
Зөв замд авагтун!

3. Энэ насны зовлон ярвиг
Эмгэнэлийг хөнгөтгөн
Энх найрыг үргэлжид
Элбэг дэлбэгээр шагнагтун!

4. Сүнсний дайснууд биднийг
Шөнө өдөр хомрохуй дор
Сүсгээр эхийг гуйн
Сүйдлэлийг тайлмуй.

5. Амин эцэс болох цагт
Ад чөтгөрийн мэхийг эвдээд
Агуу тэтгэлгээ хайрлан өгч
Ариун үхлээр шагнагтун!


/Даатгал залбирлын СУДАР ном, 211-212 нүүр/

댓글 없음:

댓글 쓰기