Сүсэгтнүүд цугларч…
(Congregati fideles - The Faithful Gathered)
1. Сүсэгтнүүд цугларч
Тэнгэрийн магтаалыг дуулан
Мариаг эхэд өргөмжлөн
Сэтгэлээ тогтоотугай!
Дахилт: Хиргүй эх Мариа аа!
Би, бие болоод сүнс хийгээд
Бас хамаг бүгдээ
Танд өргөн барья!
Бас нэгэн насаа
Танд өргөн барья!
2. Ертөнцийн нэгэн насан
Гурван дайсантай буюу.
Мариаг түшин гуйж
Түгшүүрээс зайлнам.
3. Мариа, Эзэний эх
Бас бидний эх!
Биднийг хамгаалан байж
Тэнгэрийн оронд гарга!
4. Бат цэвэр цэцгээр
Шинэ дэлхийг төрүүл!
Мариаг эх болгон
Сэтгэлийн ариуныг сахь!
/Даатгал залбирлын СУДАР ном, 212-213 нүүр/
댓글 없음:
댓글 쓰기